images

Он гарснаас хойш Монголд 228 мянган жуулчин иржээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-23


   Манай улс өнгөрсөн онд 290 мянган жуулчин хүлээн авсан. Харин энэ оны эхний хагасын байдлаар 228 мянга гаруй жуулчин хүлээж авчээ. БОАЖЯ-наас мөн хугацаанд 283340 жуулчин хүлээж авах зорилт тавьсан бөгөөд энэ нь 78.94 хувьтай биелээд байгааг тус яамнаас мэдэгдсэн юм. Манай улсыг зорин ирж буй жуулчдын ихэнх нь хоёр хөршийн улс болон БНСУ, Казахстан болон Япон улсын иргэд байгаа ажээ. Тухайлбал, Оросоос нийт жуулчдын 49.41 хувь буюу 110529 нь ирсэн бол Хятадаас 18.39 хувь буюу 40 мянга орчим жуулчин ирээд байгаа юм. Манай улс өнгөрсөн оны хоёрдугаар сард олон сараар хаагаад байсан хилээ нээж, цар тахлын дараах үед аялал жуулчлалын салбарыг богино хугацаанд сэргээх олон төсөл хөтөлбөрүүд зарласнаар 2023 онд нэг сая жуулчин хүлээн авч, салбарын орлогыг 1.2 тэрбум ам.долларт хүргэхээр зорьж байна.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.