images

ОХУ: Монголын дуурийн дуучид П.И.Чайковскийн нэрэмжит XVII уралдаанд оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-23


    1958 оноос дөрвөн жил тутам зохиогдож ирсэн П.И.Чайковскийн нэрэмжит олон улсын XVII уралдаан Москва хотод энэ мягмар гарагт эхэлсэн билээ. Өнөөдөр тус уралдаан дөрөв дэх өдрөө үргэлжилж байгаа бөгөөд эх орноо төлөөлөн оролцож буй манай таван дуучнаас Э.Очирсайхан, Х.Мягмарсүрэн, Л.Бүүвэйбаатар нар Москвагийн Консерваторийн их танхимд нэгдүгээр шатны шалгаруулалтдаа оролцох юм. Улмаар нийт 65 дуурийн дуулаач өрсөлдөж, шүүгчид хэн нь дараагийн II шатанд үлдэхийг шууд нэрлэх ажээ. Манай таван дуучны нөгөө хоёр буюу Новосибирскийн консерваторид сурч буй А.Отгонболд (тенор), Солонгосын Үндэсний соёл урлагийн их сургуулийн оюутан Х.Мөнхтүвшин (баритон) нар өнгөрсөн өдрүүдэд нэгдүгээр шатны шалгаруулалтад оролцсон  байна. Мөн тэмцээний нээлтийн "Гранд Парад" тоглолтод 2015 оны XV дахь уралдааны ялагч болж байсан гавьяат жүжигчин Г.Ариунбаатар дуулжээ. Энэ жилийн тэмцээнд 23 орноос 236 залуу уран бүтээлч ирснээс 25 төгөлдөр хуурч, 25 хийлч, 25 виолончелист, 30 дуурийн эмэгтэй дуучин, 35 дуурийн эрэгтэй гоцлол дуучин, модон үлээвэр болон зэс үлээвэр хөгжмийн 48 хөгжимчин оролцож байгаа аж.

     

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.