images

Улаанбаатар хотын 12 цэгт цэцэрлэгт хүрээлэн тохижуулж байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-23


    Үндэсний их баяр наадмын тохижилт, засвар, худалдаа, үйлчилгээний салбар хороог Улаанбаатар хотын ерөнхий менежер М.Баяраа ахлан ажиллаж буй. Тэрбээр энэ мягмар гарагт албаныханд мэдээлэл өгөх үеэрээ нийслэлийн зарим байршилд шинээр хийж байгаа автомашины зогсоолын төлөвлөлт, зам засвар, арчилгааны явцын талаар танилцуулж ирэх сарын 8-нд бүрэн дуусгана гэдгийг хэлсэн байна. Мөн гэр хорооллын 16 байршилд ногоон байгууламжтай бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаас 12 байршилд тохижилтын ажлыг эхлүүлээд байгаа бол дөрвөн байршилд бэлтгэл ажлыг хангаж эхэлсэн гэжээИнгэхдээ ихэвчлэн хүүхдүүдийн тоглодог хэсэг болон өмнө нь хогийн цэг байсан газруудыг сонгосон байна. Улмаар гэр хороолол гэлтгүй орон сууцны хороололд ч мөн нэмж бичил цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар төлөвлөж байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.