images

Берлин: Монголын тамирчин усан сэлэлтээр мөнгөн медаль хүртэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-23


   Германы Берлин хотноо болж буй Паралимпийн зуны наадамд манай улсаас волейбол, сагсан бөмбөг, хөл бөмбөг, бадминтон, жүдо, усан спорт, хөнгөн атлетик, ширээний теннис болон бочи хэмээх төрлөөр нийт 44 тамирчин 18 дасгалжуулагчийн хамтаар оролцож буй. Наадмын бочигийн төрөлд Б.Цолмон, Ариунбилэг нар оролцож мөнгө, хүрэл медал хүртсэн бол ширээний теннисний төрөлд Амарболд, Бат-Оргил нар мөнгөн медаль хүртлээ. Харин усан сэлэлтийн төрөлд 25 метрт чөлөөт сэлэлтээр Э.Тэмүүлэн мөнгөн медаль, эмэгтэй тамирчин Э.Анужин мэлхий сэлэлтээр 25 метр зайнд өрсөлдөж хувийн амжилтаа ахиулсан байна. Сонирхуулахад, хамгийн анхны Паралимпийн зуны наадам 1968 онд АНУ-ын Чикаго хотод болж, 1000 орчим тамирчин оролцсон түүхтэй. Манай улс түүхэндээ анх удаа 2015 оны долоодугаар сарын 25-нд АНУ-ын Лос Анжелес хотын "Coliseum" цэнгэлдэх хүрээлэнд болсон зуны наадамд оролцож байв. Тухайн үед манай 14 тамирчин эх орноо төлөөлөн спортын дөрвөн төрлөөр өрсөлдөж дөрвөн алт, дөрвөн мөнгө, дөрвөн хүрэл медаль хүртсэн юм. 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.