images

Б.Шаравын нэрэмжит олон улсын уралдааны шагналын сан 63 мянган доллар

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-23


     Хөгжмийн зохиолч Б.Шаравын нэрэмжит мэргэжлийн дуучид, үндэсний хөгжмийн хөгжимчдийн олон улсын гуравдугаар уралдаан ирэх 11 дүгээр сард Монгол улсын консерваторид болно. Уралдаанд аль ч орны 35 нас хүрсэн мэргэжлийн дуучин, хөгжимчид оролцож болох бөгөөд 11 дүгээр сарын 1 гэхэд бүртгэлээ хийлгэж, зохих хураамжийг төлөх ёстой. Уг уралдааны зорилго нь Б.Шаравын “Чингис хаан” дуурь, дуулаачийн болон үндэсний хөгжимд зориулсан томоохон бүтээлүүдийг олон улсад түгээн дэлгэрүүлэх юм. Тиймээс уралдаанд оролцогчид Б.Шарав тэргүүтэй Монголын болон дэлхийн сонгодог бүтээлүүдээс тоглоно. Үндэсний хөгжмийн төрөлд морин хуур, хуучир, ёочин, шударга, ятга, лимбэ, эвэр бүрээ, их хуур, бишгүүр тоглон оролцох бөгөөд тухай бүрд нь хөгжмийн зохиолчийн ямар бүтээлийг тоглохыг заажээ. Харин дуулаачдын уралдааныг сопрано, меццо сопрано, тенор, баритон, басс гэсэн ангиллаар явуулна. Эцсийн шатанд үлдсэн дуулаачид “Чингис хаан” дуурийн Өүлэн эх, Тэмүжин, Жамуха, Ван хан, Хадаан нарын ариг дуулах аж. Ялагчийг гурван шатны шалгаруулалтын дараа тодруулах бөгөөд төрөл тус бүрийн тэргүүн байр 10 мянга, дэд байр 8000, гуравдугаар байр 5000, тусгай байр 1000 долларын шагнал хүртэнэ. Мөн Гран при шагналын эзэн 15 мянга, шилдэг концертмейстер 500 долларын шагналтай.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.