images

Илон Маск, Марк Цукербэрг хоёр халз тулалдахаар болов

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-22


     “Facebook”, “Instagram”-ын толгой компани болох “Meta” нь “Twitter”-тэй төстэй, бичвэрт суурилсан нийгмийн сүлжээний шинэ платформ хөгжүүлж байгаа билээ. Одоогоор “P92” гэж нэрлээд буй тус платформыг зах зээлд нэвтрүүлбэл “Twitter”-ийн хамгийн хүчтэй өрсөлдөгч болно гэсэн таамаглал бий. Тэгвэл энэ хоёр компанийн захирлууд буюу Илон Маск, Марк Цукербэрг хоёр халз тулалдах гэж байна хэмээн BBC агентлаг мэдээлэв. Учир нь, И.Маск “Би тэрэнтэй халз тулалдана” хэмээн жиргэсний дараа М.Цукербэрг “Instagram” хуудас дээрээ И.Маскийн нийтлэлийн зургийг тавиад “Хаана байгаагаа хэл” гэжээ. Үүний хариуд И.Маск “Лас Вегас Октагон” гэж жиргэв. Октагон нь Невада мужийн Лас Вегас хотод байдаг UFC буюу холимог тулаанд зориулсан найман өнцөгт, торон хашлагатай талбай юм. Энэ тухай "Meta” компанийн хэвлэлийн төлөөлөгч “Болдог юм болдгоороо болно” гэсэн бол “Twitter” компаниас тайлбар өгөхөөс татгалзжээ. Иймээс нийгмийн сүлжээний хэрэглэгчид тэдний хэн нь ялах талаарх таамгаа хэдийнэ бичиж эхэлсэн байна. М.Цукербэрг тулааны урлагаар хичээллэж эхэлсэн бөгөөд Бразилийн жюү-жицүгийн цагаан бүстэй ажээ. Харин И.Маск “Надад өрсөлдөгчийнхөө дээр хэвтчихээд өөр юу ч хийхгүй байж ялдаг “The Wulnur” гэж нэрлэдэг техник бий” гэж жиргэсэн бөгөөд "Хүүхдүүдтэйгээ агаарт гардгийг эс тооцвол би дасгал хөдөлгөөн хийдэггүй" гэсэн юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.