images

Татаарын соёлын 10 дугаар фестиваль Польш улсад болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-22


   Польшийн Бялысток хот орчмын Вашилкүв хэмээх газар Татаарын соёлын 10 дугаар фестиваль ирэх ням гарагт болно. Фестивалийн зохион байгуулалтад  Монгол улсаас Польш улсад суугаа Элчин сайдын яам хүндэт ивээн тэтгэгчээр оролцох бөгөөд "Монгол аялгуу" хамтлаг очиж тоглох гэнэ. Мөн хөтөлбөрт Литвийн Улануудын хэмээх 10 дугаар хорооны нэрэмжит морин цэргийн ангийн дайчдын болон нум сум харвалтын үзүүлэх тоглолтууд болно. Тус арга хэмжээнд оролцсоноор манай улсын урлаг соёлыг Польшид танилцуулах, хоёр ард түмний харилцааны түүхийг таниулах чухал ач холбогдолтой хэмээн манай улсаас тус улсад суугаа Элчин сайд Б.Дорж "Фэйсбүүк" хуудсандаа бичжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.