images

Булган аймгийн 20 оюутан Солонгос улсад сурахаар явна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-22


    Булган аймгийн удирдлагууд өнгөрөгч тавдугаар сард БНСУ-д Кёнги аймгийн "Шинхан" их сургуульд албан томилолтоор ажилласан билээ. Энэ үеэрээ аймгийн Засаг даргын Тамгын газар, Солонгос улсын Шинхан их сургууль хамтын ажиллагааны санамж бичигт гарын үсэг зурж, жил бүр Булган аймгийн 20 оюутныг “Кёнгидо Шинхан” их сургуульд сургахаар болсон юмТэгвэл өчигдөр аймгийн удирдлага 16 сум, нэг тосгоноос суралцах болзол хангасан сурагчид болон сумдын Засаг дарга, эцэг эхчүүдтэй  гурвалсан гэрээ байгуулан батламжийг гардуулж өгчээ. Булган аймгийн оюутнууд “Кёнгидо Шинхан” их сургуульд аялал жуулчлал, гадаад харилцаа, хөдөө аж ахуй, соёл урлаг, спорт, эрүүл мэнд, байгаль орчин, жижиг дунд үйлдвэрлэл, бизнес удирдлага, макро эдийн засгийн чиглэлээр суралцана. Ийнхүү эхний 20 оюутан ирэх есдүгээр сард БНСУ-ыг зорихоор болжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.