images

Нийслэлийн дөрвөн байршилд нүхэн гарц барина

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-22


     Авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар авч хэрэгжүүлж буй зарим арга хэмжээнийхээ талаар өчигдөр Засгийн газрын хуралдаанд танилцуулжээ. Энэ үеэрээ ирэх онд гэхэд нийтийн тээврийн автобусны парк шинэчлэлтийг 100 хувь хийж дуусна гэдгийг хэлсэн байна. Мөн энэ сард Энхтайваны өргөн чөлөө 18,3 км авто замыг тээврийн хэрэгсэлд зориулан тэмдэг, тэмдэглэгээ, хашлага байршуулсан бол ирэх сард Наадамчдын гудамж, Чингисийн өргөн чөлөө, наймдугаар сард Долоон буудлын зам, Энэбишийн өргөн чөлөөг нийтийн тээврийн автобусны чиглэлд чөлөөлөхөөр төлөвлөөд байгаа гэнэ. Түүнчлэн Таван шарын төмөр замын гарам, Геологийн төв лабораторийн уулзвар, "Гермес" худалдааны төв, "Нарантуул" худалдааны төвийн уулзвар орчмоор тус тус нүхэн гарц хийх төслийн явцын талаар танилцуулжээ. Тухайлбал, ирэх сарын 5-нд эхний байршил болох Таван шарын төмөр замын гарам орчмын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг эхлүүлэхээр болсон байна. Улмаар энэ онд хоёр байршлын нүхэн гарцын барилга угсралтын ажлыг гүйцэтгэж дуусгах юм. Харин 2024 оны зургадугаар сард төслийн ажлыг бүрэн дуусгахаар төлөвлөжээ. Дашрамд дурдахад, нийслэлийн авто замын түгжрэлийг бууруулахад замын сүлжээг нэмэгдүүлэх ажил болон тэдгээрийн газар чөлөөлөлтөд шаардагдах санхүүжилт болох 187 тэрбум төгрөгийг Засгийн газраас шийдвэрлэж энэ оны төсвийн тодотголд тусгажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.