images

ЖДҮ-ийн 43 төсөлд найман тэрбум төгрөгийн хөнгөлөлттэй зээл олгоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-22


  Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн хөнгөлөлттэй зээл олгох төслийн сонгон шалгаруулах хороо өчигдөр хуралдаж дүнгээ гаргажээ. Хорооны бүрэлдэхүүнд ТББ-ын дөрвөн төлөөлөл, төрийн байгууллагын гурав нийт долоон гишүүн багтдаг аж. Эдгээр гишүүд өнгөрөгч хоёрдугаар сарын 9-нөөс эхлэн нэг сарын хугацаанд цахим системээр хүлээн авсан нийт 96,7 тэрбум төгрөгийн зээлийн хүсэлт бүхий 655 аж ахуйн нэгжийн төслөөс сонгон шалгаруулжээ. Үүнээс Улаанбаатар  хотод 38,3 тэрбум төгрөгийн 192 төсөл ирснээс сонгон шалгаруулалтын сүүлийн шат буюу хорооны хурлаар 8,6 тэрбум төгрөгийн 43 төсөл тэнцсэн байна. Хорооны хуралд төсөл хэрэгжүүлэгч нь төслөө өөрөө танилцуулж, хамгаалах ба сонгон шалгаруулалтын шат бүрээс авсан онооноос хамааран хөнгөлөлттэй зээлд хамрагдах боломж бүрддэг байна. Ийнхүү нийтдээ 43 төсөлд найман тэрбум гаруй төгрөгийн зээл олгохоор болсныг Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Жижиг, дунд үйлдвэрийн газрын Зээл, төслийн хэлтсээс мэдээллээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.