images

Мал сүрэг 17 сая төлөөр өсөв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-21


    УИХ-ын Байгаль орчин, Хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороо өчигдөр хуралджээ. Хуралдаанаар ХХААХҮЯ-наас малын хорогдол болон малчдад үзүүлж байгаа даатгалын үйлчилгээний талаар мэдээлэл хийсэн байна. Тухайлбал, улсын хэмжээнд 2022-2023 онд нийт 190 мянган малчин өрхийн 71 сая мал өвөлжиж, манай улсын мал сүрэг 17 сая төлөөр өссөн гэжээ. Харин малын зүй бус хорогдол 3.1 саяд хүрсэн бөгөөд Архангай, Хэнтий, Сүхбаатар, Увс, Завхан зэрэг аймгуудад хамгийн их мал хорогдсон байна. Эдгээр аймгуудад 2.2 сая мал хорогдсон нь нийт хорогдлын 63.4 хувийг эзэлж байгаа ажээ. Харин холбогдох ажлын хэсэг Улсын онцгой комисс болон Засгийн газрын хуралдаануудад малчдад чиглэж хэрэгжүүлэх арга хэмжээний төслийг зургаан удаа танилцуулснаар улсын нөөцөөс өвс, тэжээлийг хөнгөлөлттэй үнээр олгох, малчдад эрүүл мэнд, нийгмийн үйлчилгээ үзүүлэхэд зориулан туулах чадвар сайтай автомашин, гэр, хүнс, шатахуун авахад 7.9 тэрбум төгрөг зарцуулахаар болжээ. Үүнээс гадна тус яам олон улсын хүмүүнлэгийн байгууллагуудтай хамтран ажиллаж 21 аймаг, нийслэлийн хоёр дүүргийн14785 өрхөд бэлэн мөнгө, өвс, тэжээл, хүнс, хүүхэд, эмэгтэйчүүдийн багц зэрэгт найман тэрбум төгрөгийг зориулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.