"Улаанбаатар төмөр зам" ажилчдынхаа цалинг үе шаттай нэмэгдүүлнэ
Чихэнд чимэгтэй
2023-06-21
УИХ-ын даргын ОХУ-д хийж буй айлчлалын хүрээнд өчигдөр Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт Оросын төмөр замын "Российские Железные Дороги" нийгэмлэгийн ерөнхий захирал О.В.Белозёровтой уулзаж хоёр улсын төмөр замын салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэх талаар санал солилцон тодорхой асуудлуудаар шийдвэр гаргажээ. О.В.Белозёров нь "Улаанбаатар төмөр зам" ХНН-ийн хувь нийлүүлэгчийн эрхийг хэрэгжүүлэгч бөгөөд энэ уулзалтаар Улаанбаатар төмөр замын үйл ажиллагааг сайжруулах, хөгжүүлэх талаар дэлгэрэнгүй ярилцсан байна. Тухайлбал, "УБТЗ" ХНН-ий үйлдвэрчний эвлэлтэй байгуулсан хамтын гэрээ, байгууллагын орлого, ашигтай уялдуулж ажиллагсадын цалинг үе шаттайгаар нэмэгдүүлэхээр болжээ. Мөн Монгол улсын урт хугацааны хөгжлийн бодлого "Алсын хараа-2050"-ын зорилтуудтай уялдуулан "УБТЗ" ХНН-г 2050 он хөгжүүлэх стратегийг боловсруулах, Орос-Монгол, Хятад-Монголын хооронд хил дамнуулан солилцох галт тэрэгний тоог тэнцвэртэй байлгах, цаашид нэмэгдүүлэх, "Богдхан" төмөр замын төслийн ТЭЗҮ-г яаралтай боловсруулж дуусгах, хэрэгжүүлэх асуудлыг эрчимжүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ. Түүнчлэн зам гүүр, бүтээн байгуулалтын ажлын тухайд зүүн босоо тэнхлэгийн төмөр замын барилгын ажил эхлээд буйтай холбогдуулан Эрээнцав-Чойбалсан хэсэглэлийн төмөр замын шинэчлэлийг эхлүүлэх, Зүүнбаян-Сайншанд чиглэлийн төмөр замд их засвар хийх, УБТЗ-ын тээх, нэвтрүүлэх нэмэгдүүлж, тээвэрлэх ачааны хэмжээг хоёр дахин нэмэгдүүлэх зэрэг шийдвэрүүдийг гаргажээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.