images

Говийн их дархан цаазат газарт 163 тахь, 1200 хулан бүртгэгдэв

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-21


    Говийн их дархан цаазат газрын “Б” хэсгийн хамгаалалтын захиргаанаас зэрлэг амьтны мониторинг судалгаа, хяналт шалгалт хийж нийт 163 тахь, 1200 хулан бүртгэжээ. Тус судалгааг дархан цаазат газрын баруун хэсгийн нутаг болох Тахийн ус, Хонин ус, Таван толгой, Шал хар, Гүн тамга, Ширийн ус, Хөндлөнгийн өвөр, Халтарын толгой зэрэг газруудад хийсэн байна. Мөн энэ үеэр олон улсын “Тахь” группын судалгааны менежер, байгаль хамгаалагчид  болон Үенч сумын ЕБС-ийн сурагчдыг хамруулан Дархан цаазат газрын баруун хэсэг Тахийн усны Баярбүрд, Халзан бүргэдэй, Ёлхон зэрэг газруудад эко аялал, хээрийн дадлага зохион байгуулжээ.  Сонирхуулахад, Говийн их дархан цаазат газарт тахь, хулан, хар сүүлт, аргаль, янгир, ирвэс, шилүүс, үнэг, чоно зэрэг ховор амьтад бий. Анх 1992 оны зургаадугаар сарын 5-нд Тахийн талд Монголын Засгийн газар, Тахь нутагшуулах үндэсний комисс хамтран Христиан Освальдын сангийн дэмжлэгээр таван тахийг Европоос авч ирж байсан юм. Түүнээс хойш нийт 13 удаагийн тээвэрлэлтээр тахийг нэмж авч ирснээр тоо толгой нь өсөн нэмэгдэж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.