images

Өнөөдөр хууль эрх зүйн зөвлөгөө үнэ төлбөргүй өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-21


   Нийслэлийн засаг даргын тамгын газраас “Бүх нийтийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх үндэсний хөтөлбөр”-ийн хүрээнд Монголын хуульчдын холбоотой хамтран иргэдэд хууль, эрх зүйн зөвлөгөө өгдөг билээ. Энэ сарын өдөрлөг өнөөдрийн 9 цагт эхэлж 17 цаг хүртэл үргэлжлэх аж. Иргэд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдэд биеэр очиж болон 75050801, 75050802, 75050803, 75050804 дугаарын утсаар холбогдож үнэ төлбөргүй зөвлөгөө авч болно. Мөн иргэний, захиргааны, эрүүгийн, гэр бүл, гэрээний эрх зүй зэрэг бүх сэдвээр мэдээлэл авах боломжтой. Тус өдөрлөгийг сар бүрийн гурав дахь долоо хоногийн лхагва гарагт тогтмол зохион байгуулдаг болсоор зургаа дахь жил нь болж байна. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.