images

Дэлхийн экспортыг дэмжих чуулга уулзалт Улаанбаатарт болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-20


     Дэлхийн экспортыг дэмжих 20 дахь удаагийн чуулга уулзалт энэ сарын 26-наас 29-ний өдрүүдэд Улаанбаатар хотноо болно. Тус чуулга уулзалтаар, хөгжиж буй орнуудын худалдаа, экспортыг дэмжих, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг олон улсын зах зээлд гаргах, дэлхийн болон бүс нутгийн нэмүү өртгийн сүлжээнд нэгдэхэд нь дэмжлэг үзүүлдэг байна. Энэ удаагийн арга хэмжээг Монгол улсын Засгийн газар Олон улсын худалдааны төвтэй хамтран "Ногоон худалдааг төрөлжүүлэх нь: Органик, Дижитал, Тогтвортой" сэдвийн хүрээнд зохион байгуулахаар болжээ. Чуулганд 20 гаруй орноос 290 орчим бодлого боловсруулагчид, олон улсын банк, санхүүгийн байгууллагууд, экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагчид болон олон улсын хэвлэл мэдээллийн байгууллагын төлөөлөгчид оролцоно. Түүнчлэн Хятадаас "Алибаба" платформ, Энэтхэгээс арьс шир худалдан авагч компаниуд, Арабын орнуудаас мах, махан бүтээгдэхүүний компаниуд зэрэг манай экспортын зорилтот зах зээлийн томоохон худалдан авагчид оролцоно хэмээн зохион байгуулагчид нь дурдсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.