"Twitter" ухаалаг зурагтанд зориулсан видео аппликэйшн бүтээнэ
Чихэнд чимэгтэй
2023-06-20
Илон Маск бямба гарагт өөрийн цахим хаягаараа "Twitter" компани ухаалаг зурагтанд зориулсан видео аппликэйшн бүтээх төлөвлөгөөтэй байгаагаа жиргэжээ. Энэ нь видео контентод төвлөрөх компанийн бодлоготой нийцэж байгаа гэнэ. Шинээр томилогдсон гүйцэтгэх захирал Линда Яккарино өнгөрсөн пүрэв гарагт хөрөнгө оруулагчдад видео контент, контент бүтээгчид болон худалдааны байгууллагуудын түншлэл зэрэг чиглэлд гол анхаарлаа хандуулж ажиллах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулсан байна. Тэгвэл Илон Маскийн мэдэгдсэнээр "Twitter" компани ухаалаг зурагтанд зориулан видео аппликэйшн хийхээр болсон нь ийнхүү нотлогджээ.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.