images

Монголын волейболчид Балбын шигшээ багийг хожжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-20


   Төв Азийн волейболын холбооноос (CAVA) Киргиз улсад зохион байгуулж буй эрэгтэйчүүдийн волейболын лигийн тэмцээнд манай улсын баг тамирчид оролцож байгаа билээ. Тэд тэмцээний эхний өдөр буюу энэ сарын 18-ны өдөр Балбын шигшээ багийг хожжээ. Тоглолт дөрвөн хэсэг явагдсанаас монголчууд гуравт нь буюу 25-19, 25-20, 25-20-ийн харьцаагаар өрсөлдөгчөө буулган авсан байна. Харин Балба хоёр дахь тоглолтоо Киргизийн багтай хийж мөн хожигдол хүлээсэн байна. Тэмцээнд Балба, Киргизстан, Узбекистан, Иран, Туркменистан, Киргизстан зэрэг долоон улсын баг тамирчид оролцож байгаа юм. Өнөөдөр манай улс талбайн эзэн Киргизстаны багтай тоглох ба тэмцээн энэ сарын 25-ныг хүртэл үргэлжилнэ. 

  

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.