images

Тавантолгой: НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны сургуулилтад 26 орон оролцож байна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-20


     “Хааны эрэлд-2023” энхийг дэмжих ажиллагааны 19 дэх удаагийн олон улсын сургуулилтын нээлт өчигдөр Тавантолгой дахь Зэвсэгт хүчний Сургалтын нэгдсэн төвд боллоо. Монгол улсын Зэвсэгт хүчин, АНУ-ын Номхон далай дахь Хуурай замын командлал хамтран зохион байгуулж буй уг сургуулилтад энэ жил 26 орны 1100 цэргийн алба хаагч, үүний дотор шинээр Лаос, Турк, Балбын вант улсуудаас бие бүрэлдэхүүн иржээ. Нийтдээ 9 орны 10 салаа сургуулилтад оролцож байна. Манай улс АНУ-ын армитай хамтран энэхүү сургуулилтыг 2003 оноос эхлүүлж  2006 оноос олон улсын энхийг сахиулах хөтөлбөр болон өргөжүүлсөн бөгөөд энэ хугацаанд дэлхийн 67 улсын 18 мянга гаруй цэргийн алба хаагч хамрагдсан байна. Оролцогчид гар хийцийн тэсэрч дэлбэрэх төхөөрөмжид хариу арга хэмжээ авах, хохирогчдыг эмчлэх, цувааг дагах, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх ажиллагаа явуулах зэрэг энхийг сахиулах ажиллагаанд оролцох ур чадвараа дээшлүүлэх ба сургуулилт долдугаар сарын 2-ныг хүртэл үргэлжилнэ. Дашрамд дурдахад, манай улс олон улсын хамтын нийгэмлэгийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлж, 2002 оноос хойш 21 мянга гаруй цэргийн алба хаагчаа дэлхийн гурван тивд энхийг дэмжих 20 ажиллагаанд оролцуулаад байгаа юм.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.