images

Монголоос 40 гаруй йогийн багшийг Энэтхэгт сургажээ

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-20


    Монголд йог бясалгал хөгжихөд Энэтхэгийн Элчин сайдын яам тусалсаар байна. Тухайлбал, сүүлийн жилүүдэд 40 орчим йогийн багшийг Энэтхэгийн тусгай тэтгэлэгт хөтөлбөрт хамруулжээ. Үүний үр дүнд одоогоор 50 гаруй йогийн төв Монголд ажиллаж байгаа бөгөөд 2019 оноос хойш йогийн тухай дөрвөн ном монгол хэлээр хэвлэгдсэн байна. Мөн өнгөрөгч ням гарагт Энэтхэгийн ЭСЯ, Монголын йогийн холбоо, йогийн төвүүд хамтран Олон улсын йогийн ес дэх өдрийг Сүхбаатарын талбайд тэмдэглэв. Энэ өдөр 350 гаруй йог сонирхогчид цуглаж, Монголын анхны йогийн багш 74 настай Р.Байгаль хүндэт зочидтой хамт зул асааж, бясалгалыг эхлүүлжээ. Мөн тэд йогийн өдөрт зориулан Энэтхэгийн ерөнхий сайд Нарендра Модигийн илгээсэн бичлэгийг үзсэн байна. Харин монгол йогчид нарны мөргөлийг морин хуурын аян дээр дэглэсэн үзүүлбэр толилуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.