images

Эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэхийн тулд нийслэлийн 40 сурагчийг Халх голын сав газраар аялуулна

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-20


     Монгол улсад орчин цагийн хил хамгаалах байгууллага үүсэж хөгжсөний 90 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 40 сурагчид цэрэг, эх оронч сэтгэлгээ төлөвшүүлэх “Эх оронч сургагч” төслийг хэрэгжүүлэхээр боллоо. Энэ төслийн зорилго нь хүүхэд залууст эх оронч үзлийг төлөвшүүлэх, экологийн боловсрол олгох, монгол ахуй, соёлыг таниулах юм. Хөтөлбөрт хамрагдах хүүхдүүдийг урлаг, спортын амжилт, нийгмийн идэвх, оролцоо зэрэг үзүүлэлтээр сонгон шалгаруулжээ. Улмаар шалгарсан 40 сурагч зургаан шөнө, долоон өдрийн турш Халх голын сав нутгаар аялж, Дорнод аймгийн зэвсэгт хүчний 327 дугаар анги, хилийн 0198 дугаар анги, Их бурхантын заставт очиж, үйл ажиллагаатай нь танилцах юм байна. Мөн тэднийг олон төрлийн тэмцээн, сонирхолтой арга хэмжээнд оролцуулах ажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.