“Google Maps” дээр дэлхийн 500 дурсгалт газрыг 3D-ээр харах боломжтой боллоо
Анд нөхдийн мэдээ
2023-06-20
“Google Maps” цахим газрын зурагт Сиднэйн боомтын гүүр, Прага хотын цайз, Берлиний телевизийн цамхаг зэрэг дэлхийн хотуудын 500 дурсгалт газрын зургийг жуулчдад зориулан 3D хэлбэрт оруулан байршуулжээ. Энэ нь та “Google Maps” руу ороод жуулчдын ихээр аялдаг үзэсгэлэнт газрыг хайхад дэлгэцийн доод буланд тэр хавийг харуулсан жижиг газрын зураг гарч ирэх ба тэнд таны байршлыг харуулна. Та хүссэнээрээ байршлаа сольж тухайн газрын зураг дээр хөдөлгөөн хийхэд дэлгэцэнд томоор эргэн тойрны үзэмжийг нь дэлгэмэл зургаар харуулна. Улмаар тус газрын сүүлийн үеийн зургуудыг шинэчлэн оруулж байх ба та өдөр эсвэл шөнийн үзэмжийг нь хүссэнээрээ тохируулан харж өдрийн аль цагт хүний хөл их байдгийг мэдэх боломжтой. Мөн өөр өөр цаг агаар бүхий өдрүүдийн зургийг харж нар, бороо, цастайд ямар харагддагийг нь мэдэж болно. Өмнө нь Лос-Анжелес, Нью-Йорк, Сан Франциско, Лондон, Токио зэрэг цөөн хэдэн хотын зарим газрыг 3D зургаар үзэх боломжтой байсан юм. Мөн “Google” компани зургадугаар сарын эцэс болохоос өмнө Амстердам, Даблин, Флоренц, Венец зэрэг Европын хотуудын зургийг 3D байдлаар нэмж оруулна гэв.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.