images

Монголын балетчин АНУ-ын тэмцээнд сүүлийн шатанд шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-19


     Дөрвөн жил тутамд зохиогддог олон улсын балетчидын “USAIBC” тэмцээн АНУ-д энэ сарын 10-наас 24-нийг үргэлжилж буй. Тус тэмцээнд 17 орны 119 бүжигчин оролцож байгаа бөгөөд манай улсаас гурван балетчин оролцжээ. Нийт 119 бүжигчнээс 29 нь сүүлийн шатанд шалгарч үлдсэний дотор Монголын бүжигчин Ө.Мөнхжин багтсан байна. Тэмцээний ялагч 200 мянган долларын мөнгөн шагнал, тэтгэлэг, байгууллагуудтай гэрээ хийх эрх хүртэнэ. Түүнчлэн гуравдугаар шат хүртэл шалгарсан бүжигчдэд 1500 долларын аяллын тэтгэмж олгох аж. Дуурь, бүжгийн эрдмийн театрын балетын гоцлооч Ө.Мөнхжин нь 2010-2018 онд ОХУ-ын Пермь хотын Сонгодог бүжгийн сургуулийг балетын жүжигчин мэргэжлээр амжилттай суралцаж төгссөн бөгөөд 2018 оноос Дуурь бүжгийн эрдмийн театрт бүжигчнээр ажиллаж буй юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.