images

Монгол эмэгтэй Бишкекийн дэвжээнд Азийн аварга боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-19


   Киргизстаны нийслэл Бишкек хотноо бөхийн чөлөөт барилдааны “U23” насны Ази тивийн аварга шалгаруулах тэмцээн үргэлжилж байна. Тус тэмцээний эмэгтэйчүүдийн 65 килограммын жинд “Алдар” спорт хороо, “Баянгол-Аваргууд академи”-ийн тамирчин Т.Энхжин Ази тивийн аварга болжээТ.Энхжин нь жиндээ дөрвөн орны тамирчныг ялж алтан медаль хүртсэн байна. Тэрбээр шигшээ барилдаанд Энэтхэгийн Батеритай учраа таарч 3:2-оор ялж Монголын бөхчүүдээс энэ насны ангилалд Азийн аварга болсон долоо дахь эмэгтэй тамирчин болж байна. Үүнээс өмнө 2019 онд нутгийнхаа дэвжээн дээр Ц.Намуунцэцэг, Б.Халиунаа, Б.Хонгорзул, Ө.Пүрэвсүрэн, өнгөрсөн жил Бишкект М.Мөнхгэрэл, Б.Отгонтуяа нар Ази тивд аваргалж байв.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.