images

 “Asia Folk 2023” наадам Улаанбаатарт энэ сарын 20-ныг хүртэл үргэлжилнэ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-19


    “Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадам Сүхбаатарын талбайд зургадугаар сарын 15-наас 20-ны өдрүүдэд болж буй. Тус наадамд БНХАУ, ОХУ, БНСУ, Индонез, Малайз, Филиппин, Энэтхэг, Япон, Иран, Тайланд, Польш зэрэг 22 орноос 160 уран бүтээлч Улаанбаатар хотод ирсэн бол цахимаар 120 уран бүтээлч оролцож байгаа ажээ. Мөн наадамд зургаан улсын 20 гаруй, Монголын 300 гаруй гар урлаач оролцож, Сүхбаатарын талбайд бүтээлээ дэлгээд байгаа юм. “Asia Folk 2023” Азийн хотуудын ардын урлаг, гар урлалын наадмыг анх 2019 онд ерөнхий сайдын ивээл дор зохион байгуулж байсан бол энэ удаа Нийслэлийн Засаг даргын ивээл дор зохион байгуулж байна.   Наадмыг “Артлар соёл урлаг” ТББ-ын тэргүүн Б.Цацрал санаачлан зохион байгуулж байгаа ажээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.