images

Монгол улс шинээр 50 аврагч-шумбагчтай боллоо

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-19


   Онцгой байдлын ерөнхий газраас Дотоод хэргийн их сургуультай хамтран “Аврагч-усчин, шумбагчийн анхан шатны сургалт”-ыг Онцгой байдлын сургуулийн “Усан спорт сургалт”-ын төвд сар хагасын хугацаанд зохион байгууллаа. Сургалт өнгөрөгч бямба гарагт дууссан бөгөөд төв, орон нутгийн Онцгой байдлын газар, хэлтсийн 50 алба хаагч мэргэжлийн үнэмлэхээ гардаж авсан байна. Тэд мэлхий сэлэлт, өврөөр даллах сэлэлт, нэрвэгдэгч зөөвөрлөх, усны аврах ажиллагааны багаж хэрэгсэл ашиглах, усанд осолдсон нэрвэгдэгсдэд үзүүлэх анхны тусламж, усны гүний шумбалтын хэрэгсэлтэй ажиллах зэрэг чадваруудыг эзэмшжээ. Онцгой байдлын байгууллагаас 2015 оноос хойш найман жилийн хугацаанд нийт 228 алба хаагчийг усчин-аврагчаар сургаж дадлагажуулсан байна.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.