images

Улаанбаатар хот үнэт цаас гаргана

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-16


     Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгад нийслэл үнэт цаас гаргаж болох тухай заасан тул өнгөрөгч сард ажлын хэсэг гарган судалгаа хийлгэсэн билээ. Улмаар ажлын хэсэг Сангийн яамтай хамтран холбогдох байгууллагуудаас санал аваад Засгийн газрын тавдугаар сарын 24-ний хурлаар Нийслэл үнэт цаас гаргах, арилжаалах, мэдээлэх журмыг батлуулсан юм. Тэгвэл одоо НИТХ-аар хэлэлцүүлж, Сангийн яаманд саналаа хүргүүлээд дүгнэлт гаргуулах бэлтгэл ажлыг бүрэн хангажээ. Хэрэв нийслэл үнэт цаастай болбол түүнийг арилжаалсан орлогоо төсөвт тусгасан, дунд хугацааны төсвийн мэдэгдэлд нийцсэн төлөвлөлтийн баримт бичигт тусгасан, ТЭЗҮ-г нь баталгаажуулсан хотын төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэхэд ашиглана. Одоогоор нийслэлийн үнэт цаас гаргах ажил дөнгөж эхний шатаа даваад байгаа юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.