images

“Эмээлт” эко аж үйлдвэрийн паркад 5600 ажлын байр бий болгоно

Б.Бадамзул

Чихэнд чимэгтэй

2023-06-16


     Хан-Уул дүүргийн 13 дугаар хороонд барих "Эмээлт" эко аж үйлдвэрийн паркийн ТЭЗҮ, хэсэгчилсэн ерөнхий төлөвлөгөөний тодотголыг Хот төлөвлөлт, судалгааны институт ОНӨААТҮГ боловсруулжээ. Ингэхдээ 5600 гаруй ажлын байр шинээр бий болгохоор төлөвлөсөн байна. Тус паркийн ажил хэрэг, олон нийтийн бүс нь 10.9 га талбайг хамрах бөгөөд оффис, лаборатори, сургалтын төв, үзэсгэлэн худалдаа, мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төв, худалдаа үйлчилгээ, гар урлалын хэсэг багтах юм. Харин үйлдвэр, агуулахын бүс нь 17.3 га талбайд байх бөгөөд хүнсний, хөргүүртэй, гүн хөлдөөх, химийн гэсэн дөрвөн төрлийн агуулахтай байх ажээ. Мөн байгууламжийн дэргэд 4.3 га талбайд 2160 оршин суугчийн тохилог орон сууцны хороолол, 120 хүүхдийн хоёр цэцэрлэг барьж, 20.1 км стандарт дугуйн зам хийхээр төлөвлөжээ. Улмаар 38.6 га талбайд жилд 25,584 тонн мах, 98437 тонн дайвар бүтээгдэхүүн боловсруулах, 2142 тонн ноолуур самнах, 2904 тонн ноос самнах, 7.5 сая арьс шир боловсруулах хүчин чадалтай үйлдвэрүүд байгуулахаар төлөвлөсөн байна. "Эмээлт" эко аж үйлдвэрийн парк нь Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах шийдэл бөгөөд эдийн засгийн өрсөлдөх чадвар, ажлын байрыг нэмэгдүүлэх, экспортын чиг баримжаатай бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэх үндсэн зорилготой юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.