images

Өмнөд Суданд үүрэг гүйцэтгэх хүсэлтийг цахимаар авна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-16


    Өмнөд Суданд явагдаж буй НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанд үүрэг гүйцэтгэх Монгол улсын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны 13 дугаар ээлжийн цэргийн багийн бие бүрэлдэхүүний сонгон шалгаруулалтыг цахимаар явуулахаар болжээ. Цахим хүсэлтийг энэ сарын 23-ны өдрийг хүртэл psod.maf.gov.mn системээр хүлээн авах гэнэ. Ингэхдээ ил тод, ёс зүйтэй байдлыг ханган ашиг сонирхлын зөрчил, авлигаас ангид байхаар зохион байгуулах гэнэ. Тухайлбал, бүртгүүлэх хүсэлтэй иргэд интернэтэд холбогдсон компьютер, гар утас бусад төхөөрөмжөөс аль нэг вэб хөтөч ашиглан psod.maf.gov.mn домэйнээр эсвэл QR код уншуулан “Энхийг дэмжих ажиллагааны сонгон шалгаруулалтын систем”-д хандана. Мөн тус сонгон шалгаруулалтад оролцох хүсэлтэй цэргийн алба хаагчид болон баримт бичгийн бүрдэлд хяналт тавих анги, байгууллагын хүний нөөцийн мэргэжилтнүүдийг системтэй ажиллах заавраар хангах ажээ. Энэхүү системийн алдаа, ашиглах заавартай холбоотой асуудлыг 3888, 92113255 дугаарын утсаар лавлаж болно гэнэ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.