images

Ц.Намсрайжавын мэндэлсэн өдрөөр дэлхийн шилдэг удиртгал хөгжмийн концерт тоглов

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-16


   Ардын жүжигчин, хөгжмийн зохиолч, удирдаач Ц.Намсрайжавын мэндэлсэн өдрийг тохиолдуулан Улсын филармонийн симфони найрал хөгжим дэлхийн шилдэг удиртгал хөгжмийн концерт тоглолоо. Концертыг Филармонийн ерөнхий удирдаач, СТА Д.Нямдаш удирдан үзэгч, сонсогчдын хүртээл болгожээ. Мөн концертын төгсгөлд Ц.Намсрайжавын “Баярын жавхаа” удиртгал хөгжмийг толилуулсан байна. Цэгмидийн Намсрайжав нь Монголын хөгжмийн театрыг үндэслэгчдийн нэг бөгөөд 1927 оны зургаадугаар сарын 15-ны өдөр Архангай аймгийн Тариат сумын нутаг Дархан-Уул гэдэг газар төржээ. Хөгжмийн зохиолчийн хувьд ард түмний хүртээл болсон “Баярын жавхаа” симфони удиртгал, “Говь гурван сайхан” симфони найраглал, “Халуун элгэн нутаг” дуугаараа 1971 онд Төрийн шагнал авч байсан юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.