images

Манай улс уур амьсгалын өөрчлөлттэй тэмцэхэд ДНБ-ий нэг хүртэлх хувийг зарцуулна

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-16


    Уур амьсгалын өөрчлөлт, цөлжилттэй тэмцэхэд Монгол улсын Засгийн газраас жил бүр ДНБ-ий нэг хүртэлх хувийг зарцуулах шийдвэр гаргаад буй. Учир нь дэлхийд уур амьсгалын өөрчлөлтөд хамгийн их өртөж байгаа орны нэг манай улс болсон юм. Монгол орны агаарын температур сүүлийн 80 жилийн хугацаанд 2.25 хувиар нэмэгдсэн нь дэлхийн дунджаас хоёр дахин их үзүүлэлт ажээ. Түүнчлэн сүүлийн 25 жилийн хугацаанд жил бүр тохиолддог байгалийн гамшигт үзэгдлийн тоо хоёр дахин нэмэгдэж, нутаг дэвсгэрийн 77 хувь буюу 120 сая га талбай нь цөлжилтөд өртөөд байна. Цаг агаартай холбоотой ийм гамшигт жил бүр хүн амын найман хувь нэрвэгдэж, ДНБ-ий 0,6 хувьтай тэнцэх хэмжээний хохирол учирдаг юм. Хэдийгээр Монгол улс хүлэмжийн хийн ялгаруулалтаараа үнэмлэхүй бага (дэлхийн хүлэмжийн хийн ялгарлын 0.1 хувийг эзэлдэг) боловч уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, дасан зохицох олон улсын хамтын нийгэмлэгийн хүчин чармайлтыг дэмжиж, хувь нэмрээ оруулсаар байгаа юм. Мөн 2030 он гэхэд хүлэмжийн хийн ялгарлыг 27.2 хувиар бууруулах зорилт дэвшүүлээд байгаа бөгөөд НҮБ-ын Уур амьсгалын өөрчлөлтийн суурь конвенцийн талуудын 27 дугаар бага хурлаар 2050 он гэхэд хүлэмжийн хийг тэглэх бодлого, зорилтоо зарласан. Эдгээр төлөвлөгөөг манай орны хөдөө аж ахуй, эрчим хүч, дэд бүтэц, эрүүл мэнд зэрэг нийгэм, эдийн засгийн гол салбаруудын дотоод бодлого, мөрийн хөтөлбөрт тусгана.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.