images

Их мастер Т.Мөнхзул "Дэлхийн цом-2023" шатрын тэмцээнд эх орноо төлөөлнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-16


     Долдугаар сарын 30-наас наймдугаар сарын 24-ний өдрүүдэд Азербайжаны нийслэл Баку хотноо шатрын "Дэлхийн цом"-ын тэмцээн болно. Тус тэмцээнд оролцох тамирчдыг дотооддоо сонгон шалгаруулах тэмцээнийг Монголын шатрын холбооноос эрэгтэй, эмэгтэй төрлөөр зохион байгуулсан юм. Энэ сарын 14-15-ны өдрүүдэд болсон энэ тэмцээнд их мастер А.Энхтуул, Т.Мөнхзул болон ОУХМ Б.Баярмаа нар эх орноо төлөөлөх эрхийн төлөө тойргийн системээр өрсөлджээ. Дүн гарахад хоёр хожилтой үндэсний шигшээ баг, "Кайсса" клубын тамирчин Т.Мөнхзул хожигдолгүй түрүүлж "Дэлхийн цом"-д оролцох Монгол улсын гурав дахь тамирчин болсон юм.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.