images

Дөрвөн байлдагч элсэлтийн ерөнхий шалгалт өгнө

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-15


     Элсэлтийн ерөнхий шалгалт улс орон даяар өнөөдөр Монголын түүх, монгол хэл бичгийн хичээлээр эхэлж байна. Энэ жилийн шалгалтад нийт 40 мянган хүүхэд бүртгүүлсний дотор өнгөрсөн жил ЕБС-иа суралцаж төгссөн хүүхдүүд багтаж байгаа билээ. Мөн Зэвсэгт хүчний нэгтгэл, ангиудад алба хааж байгаа зарим хугацаат цэргийн алба хаагчид хүссэн мэргэжлээрээ суралцахаар шалтгалт өгч байгаа юм. Тухайлбал, Зэвсэгт хүчний 123 дугаар ангийн хугацаат цэргийн алба хаагч  Б.Цолмон, И.Өсөхбаяр, С.Хаш-Эрдэнэ, С.Нямдорж нар ҮБХИС-д элсэхээр нийгмийн ухаан, математик, англи хэл, монгол хэлний ЭЕШ өгөхөөр бүртгүүлжээ. Эдгээр байлдагч нарт шалгалтын өмнөх давтлагад хугацаат цэргийн ангийнхан нь бүх талаар дэмжлэг үзүүлж ажилласан хэмээн Зэвсэгт хүчний жанжин штаб мэдээлсэн байна.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.