images

Хавай: Монголын Зэвсэгт хүчний төлөөлөгчид АНУ-ын цэргийнхэнтэй уулзав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-15


    АНУ-ын Номхон далайн Агаарын цэргийн хүчний албан тушаалтнууд Монгол улсын Зэвсэгт хүчний Агаарын цэргийн командлалын төлөөлөгчдийг Хавай арал дахь цэргийн баазад хүлээн авч уулзжээ. Мэдлэг туршлагаа хуваалцах, түншлэлийг дэмжих чиглэлээр “Нисэгчдийн уулзалт” хэмээх тус яриа хэлэлцээний үеэр АНУ-ын Агаарын цэргийн хүчний гадаад харилцааны ажилтан Уильям Ригл цар тахлын дараа хоёр тал анх удаа биечлэн уулзаж буйг дурдсан бөгөөд талууд тогтвортой харилцаа тогтоох, цаашдын хамтын ажиллагааны ашиг тусыг бүрэн дүүрэн ашиглахад анхаарлаа хандуулах талаар ярилцсан байна. Уулзалтад үйл ажиллагаа, логистик, эмнэлгийн бэлтгэл зэрэг олон чухал чиглэлээр хоёр талын ажлын хэсэг оролцсон бөгөөд хоёр улс энэ оны сүүлээр болох “Pacific Angel” сургуулилтад хамтран оролцохоор тохиролцжээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.