images

Дундговь: Мөөг тариалах сургалтад суух 20 хүний хагас төлбөрийг аймаг даана  

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-15


   Дундговь аймгийн ЗДТГ-ын удирдлагууд өчигдөр “Монголын таримал мөөгний нэмүү өртгийн сүлжээ” ГҮТББ-ын захирал С.Мөнхжаргал, “Дундговио ногооруулъя” ажлын хэсгийн ахлагч Л.Доржбаттай уулзаж иргэдийг мөөг тарих сургалтад хамруулах, таримал мөөгийг нутагшуулах, нутгийн брэндийг бий болгох хамтын ажиллагааны талаар санал солилцжээ. Гурван өдрийн тус сургалтад хамрагдах иргэд танхимд онол, практикаа үзэх бол дараа нь нэг сарын турш цахимаар зөвлөх үйлчилгээ авах ажээ. Түүнчлэн арга зүйн талаас мөөгний ач тус, тариалах үе шат, технологи зэрэгт суралцах боломжтой гэнэ. Сургалтын нэг оролцогчийн сургалтын төлбөр 189000 төгрөг бөгөөд аймгийн ЗДТГ-ын дарга Л.Доржбат мөөг тариалах сонирхолтой, цаашид тууштай ажиллах 20 хүнийг мөөг тариалах сургалтад хамруулж нийт зардлын 50 хувийг аймгаас санхүүжүүлж ажиллахаа илэрхийлсэн байна. Мөөгний мэргэжилтнүүдийн хэлснийг үзвэл 24 м/кв талбайд мөөг тариалснаар сардаа 700 мянган төгрөгийн цэвэр ашиг олох бөгөөд ажлын талбайд нэг л хүн ажиллахад хангалттай гэнэ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.