images

Их буучдыг "Цусны донор хамт олон" хэмээн өргөмжилжээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-15


    Сүхбаатарын талбайд өчигдөр “Цусны донорын дэлхийн өдөр”-т зориулсан арга хэмжээ болж, ДЭМБ-ын Монгол дахь суурин төлөөлөгч Др.Сокорро Эскаланте, НҮБ-ын Хүүхдийн сангийн Монгол дахь төлөөлөгч Эваристе Коуасси Комлан болон үе үеийн хүндэт донорууд, сайн дураараа цусаа хандивлагч байгууллага, иргэд оролцлоо. ДЭМБ-аас жил бүрийн зургаадугаар сарын 14-ний өдрийг “Цусны донорын дэлхийн өдөр” болгон тэмдэглэдэг. Манай улсын хувьд энэ жил 20 дахь жилдээ тус арга хэмжээг зохион байгуулсан нь энэ юм. Тус арга хэмжээний үеэр шинээр 131 хүндэт донор төрснөөс хамгийн залуу нь 26 настай байсан бөгөөд Зэвсэгт хүчний 120 дугаар ангийн хамт олныг "Цусны донор хамт олон" хэмээн өргөмжилжээ. Түүхийнхээ туршид артиллерийн тусгай хороо хэмээн алдаршиж ирсэн тус ангийн алба хаагчдын шагналыг Эрүүл мэндийн дэд сайд С.Энхболд гардуулан өгч, анхан шатны тусламж үзүүлэх сургалтын багаж хэрэгсэл худалдан авах хоёр сая төгрөгийн эрхийн бичгээр шагнажээ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.