images

Чингис хааны өлгий нутгийг ЮНЕСКО-д бүртгэлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-14


    Францын нийслэл Парис хотноо энэ сарын 12-наас 15-ны өдрүүдэд ЮНЕСКО-гийн Хүн ба шим мандал хөтөлбөрийн олон улсын зохицуулах зөвлөлийн хурал болж буй.  35 дахь удаагийн тус хуралдаанаар өнөөдөр Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-д бүртгэн баталгаажууллаа. Онон-Балжийн байгалийн цогцолбор газар нь Дорнод аймгийн Баян-Уул, Хэнтий аймгийн Дадал, Баян-Адарга, Норовлин, Биндэр сумдын нутаг дэвсгэрийг хамран оршдог юм. Энэ газар нутаг нь цэнгэг усны их нөөц бүхий Онон гол, түүний ай сав, ойт хээрийн экосистем, ландшафт экологийн тогтоц болон биологийн олон янз байдлыг хамгаалах, зүй зохистой ашиглах нөхцөлийг бүрдүүлж, байгаль, түүхийн дурсгалт газруудын нөөцийг түшиглэн аялал жуулчлал хөгжүүлэх, тусгай хамгаалалттай газар нутаг, түүний орчны бүсэд амьдардаг иргэдийг байгаль хамгаалах үйлсэд татан оролцуулах, улмаар бүс нутгийн тогтвортой хөгжлийг хангахад чухал ач холбогдолтой ажээ. Онон-Балжийн байгалийн цогцолборт газрыг ЮНЕСКО-гийн Шим мандлын нөөц газруудын дэлхийн сүлжээнд бүртгүүлэхэд шаардлагатай баримт бичгүүдийг бүрдүүлэхэд БОАЖЯ-ны ТХГНБЗГ-ын баг, Дэлхийн байгаль хамгаалах сангийн Монгол дахь хөтөлбөрийн газар, Онон-Балжийн байгалийн цогцолборт газрын Хамгаалалтын захиргаа зэрэг бусад байгууллага хувь хүн хамтарч ажилласан байна.

Эх сурвалж: БОАЖЯ

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.