images

Монголын найман оюутан Уралын их сургуулийн тэтгэлэгт шалгарчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-14


   Монголын найман оюутан Уралын их сургуулиас нэмэлт тэтгэлэг хүртжээ. Тодруулбал, У.Сугарсүрэн, Б.Оргилт, А.Ризабек, Б.Золзаяа, С.Бүүвэйхүү, А.Хадай, Б.Хулан, Б.Батболд нарын оюутнуудад тус сургуулийн төгсөгчдийн холбооны удирдах зөвлөлийн өргөтгөсөн хурлын үеэр тэтгэлгийг гардуулсан байна. Тус тэтгэлэгт хөтөлбөрийн санхүүжилтийг “Mongolia Endowment” сангаас гаргасан бөгөөд тэдгээр оюутнуудын эрдэм шинжилгээний ажил, спортын, хичээлээс гадуурх ажил, амжилт, Монголд өрнүүлсэн сайн дурын үйл ажиллагаанд идэвхтэй оролцсон зэргийг харгалзан ийнхүү үнэлжээ. Батламж гардуулах ёслолд тус сургууль Монгол улсаас Екатеринбург хот дахь Өргөмжит консул Владимир Воротниковыг урьж оролцуулсан байна. Уралын холбооны их сургууль нь чанартай боловсрол олгох бүх нөхцлийг бүрдүүлсэн ОХУ-ын тэргүүлэх их сургуулиудын нэг юм. Энд олон орны оюутнууд суралцдаг ба дөрвөн жилийн өмнө төгсөгчид оюутнуудыг дэмжих зорилгоор “Mongolia Endowment”  санг байгуулжээ.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (1)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.

  • images

    Ииии

    Одоо тэгээд оросод сураад ч яах билээ дээ. Аягүй бол дайныг дэмжсэн гээд цаашдын карьерт нь муугаар нөлөөлөх вий.

    2023-06-15

    Хариулах (0)

    ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.