images

Улаанбаатарын "Их дуулга" тэмцээнд манай 54 жүдоч зодоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-14


   Монголын жүдо бөхийн холбоо энэ сарын 23-25-нд болох Улаанбаатарын "Их дуулга" тэмцээнд зодоглох тамирчдаа албан ёсоор зарлалаа. Манай улсаас тус тэмцээнд нийт 54 тамирчин оролцох бөгөөд эрэгтэй 28, эмэгтэй 26 жүдоч зодоглох ажээ. Монголын тамирчид эрэгтэйчүүдийн бүх жинд барилдах бол эмэгтэйчүүдийн -78, +78 кг жинд тус бүр гурван тамирчин эх орондоо зодоглоно. “Ташкент-2022” ДАШТ-ий мөнгөн медальт, ОУХМ Б.Ариунболд, ДАШТ-ий хошой хүрэл медальт, ОУХМ Ё.Басхүү, Л.Энхрийлэн тэргүүтэй манай жүдочид “Степпе Арена”-д дэлхийн шилдгүүдтэй өрсөлдөхөөр болжээ. 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.