images

МИАТ-ын орон нутгийн нислэгийн тийзийн үнэ хоёр дахин буурчээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-14


     Төрийн өмчит МИАТ компани орон нутгийн найман чиглэлд энэ сарын 30-ны өдрөөс эхлэн шууд нислэг үйлдэхээр болжээ. Үүнд Ховд, Баян-Өлгий, Увс, Завхан, Говь-Алтай, Хөвсгөл, Өмнөговь, Дорнод зэрэг аймгууд багтаж байгаа бөгөөд долоо хоногт 1-3 удаа нислэг үйлдэх юм. Мөн энэхүү найман чиглэлд нислэг сэргээхдээ онгоцны тийзийн үнийг хоёр дахин бууруулсан талаар Зам, тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт цахим хуудсандаа мэдээлжээ. Нислэгийн үнийг МИАТ компаниас танилцуулсныг үзвэл Улаанбаатар-Алтай-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 733-852 мянган төгрөг байгаа бол нэг талдаа 366-426 мянган төгрөгийн үнэтэй байна. Харин Улаанбаатар-Ховд-Улаанбаатар чиглэлийн нислэгийн тийзийн үнэ хоёр талдаа 810-902 мянган төгрөгийн үнэтэй байгаа аж.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.