Бээжингийн зам харилцааны сургуульд 60 монгол хүүхдийг тэтгэлэгтэй сургах бүртгэл эхэллээ
Чихэнд чимэгтэй
2023-06-14
БНХАУ-д 2023-2024 оны хичээлийн жилд Бээжин хотын Зам харилцааны их сургуулийн бакалаврын сургалтад 60 оюутныг сонгон шалгаруулж, сургалтын төлбөрийн тэтгэлэгтэйгээр суралцуулахад бүртгэж эхэлжээ. Тус тэтгэлэгт хөтөлбөрт:
- Монгол улсын ерөнхий боловсролын сургуулийг 80 ба түүнээс дээш дүнтэй суралцаж төгссөн,
- БНХАУ-ын их, дээд сургуулийн нэг, хоёрдугаар дамжаанд 3.0-аас дээш голч дүнтэй суралцаж байгаа оюутан,
- БНХАУ-ын их, дээд сургуулийн хэлний бэлтгэлд амжилттай суралцаж байгаа болон онц, сайн дүнтэй төгссөн суралцагчид хамрагдах боломжтой. Энэ хөтөлбөрт хамрагдах хүсэлтэй иргэдийг Зам тээврийн хөгжлийн яаманд бүртгэх бөгөөд сонгон шалгаруулалтыг ил тод, нээлттэй явуулахад хяналт тавих ажээ. Мөн цаашид зам тээврийн салбарын эрэлттэй мэргэжлээр Хятад, Орос, Герман, Катар, Солонгост тэтгэлгээр суралцах боломжуудыг шат дараалан нээлттэй зарлахаас гадна жил бүр дотоодын их, дээд сургуульд суралцаж буй шилдэг 100 оюутанд тус бүр хоёр сая төгрөгийн тэтгэлэг олгохоор төлөвлөж байгаа аж. Бээжингийн Зам харилцааны сургуульд тэтгэлэгтэй суралцах хөтөлбөрт бүртгүүлэх холбоос: https://digital.mrtd.gov.mn/support
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.