Зуслангийн зам дахь шинэ автомат худгаас гурван төрлийн ус авч болно
Чихэнд чимэгтэй
2023-06-14
Улаанбаатар хотын Хандгайт, Санзайн зуслан явах замд шинээр авто худаг ажиллуулж эхэлжээ. Иргэд энэ худгаас зөөлрүүлсэн, цэвэршүүлсэн, гүний гэсэн гурван төрлийн ус авах боломжтой ажээ. Мөн төлбөрийн карт ашиглах бөгөөд цагийн хязгаарлалтгүй, усны зарцуулалт, картын цэнэглэл, хэрэглэгчийн бүртгэл нь мэдээллийн санд хадгалагдаж сарын болон тухайн сонгосон хугацааны тайлан харах боломжтой гэнэ. Орон нутаг, аймгуудын хувьд энэхүү тайлангаар бүс нутгийн усны зарцуулалт, хүн амын ундны усны хэрэглээний нэгдсэн мэдээллийн сантай болох боломжтой юм.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.