images

АНУ-ын хүндэт хийлч Монголд үнэ төлбөргүй тоглоно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-13


     АНУ-ын Бостоны симфони найрал хөгжмийн хүндэт хийлч Марк Людвиг маргааш Улсын филармонийн танхимд үнэ төлбөргүй тоглоно. Мөн өдрийнхөө 9:30 цагаас үнэ төлбөргүй мастер класс сургалт орох бол тоглолт нь 18 цагаас эхлэх аж. Тэрбээр Харвардын их сургууль, Виржиниагийн их сургууль, Прага дахь Чарльзын их сургууль, Скидмор коллеж, Бостоны коллеж зэрэг дэлхийн тэргүүлэх сургуулиудад лекц, хичээл, мастеркласс сургалтууд орохоос гадна Бирмингем (Их Британи), Филадельфийн симфони найрал хөгжим зэрэг дэлхийн олон соёлын байгууллагуудад зөвлөхөөр ажиллаж байжээ. Мөн АНУ, Төвд болон Төв Европын цыганчуудын нийгэмлэгт дэмжлэг үзүүлэх зорилгоор тайзан дээр тоглолт хийж, өөрийн хийл хөгжмийн CD-гээ хандивлаж байсан аж. 2009 онд АНУ-ын Конгрессын ордонд болсон нэгэн шагнал гардуулах ёслолд Далай ламд зориулан хийл тоглож байв. 

 

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.