images

ЭЕШ эхлэхэд хоёр хоног үлдлээ

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-13


    Орон даяар Элсэлтийн ерөнхий шалгалт эхлэхэд хоёр хоног үлдлээ. Энэ жил улсын хэмжээнд ерөнхий боловсролын сургуулийн 12 дугаар анги төгсөгчдөөс 34117 нь  шалгалт өгөхөөр бүртгүүлжээ. Тэдний 54 хувь буюу 18334 нь орон нутагт, 46 хувь буюу 15783 нь Улаанбаатар хотод суралцаж төгссөн байна. Мөн өнгөрсөн онд ЕБС-иа төгссөн шалгуулагчид нэмэгдсэнээр энэ жил 40 мянга орчим хүүхэд шалгалт өгөх гэнэ. ЭЕШ зургаадугаар сарын 15-наас 18-ны өдрүүдэд улс даяар нэгэн зэрэг явагдах юм. Үүнтэй холбогдуулан Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөн өнөөдөр болж зарим зохицуулалтыг хийхээр төлөвлөжээ. Тухайлбал, Шалгалт авах сургуулийн байруудад цагдаа ажиллаж, аюулгүй байдлын болон замын түгжрэлийн зохицуулалт хийх, мөн тэдгээр сургуулиудын тог цахилгаан, ус дулааны хангамжийн аюулгүй байдлыг нийслэлийн холбогдох байгууллагууд анхаарах, шалгалтын төвүүдийн ойролцоо дуу чимээ гаргахгүй байх, зам засварын ажил гүйцэтгэхгүй байх, усны хязгаарлалт хийхгүй байхад  анхаарах, шалгалт өгч буй сурагчид шалгалтын батламж хуудсаа үзүүлээд тухайн өдрөө нийтийн тээврээр үнэ төлбөргүй зорчих зохицуулалтыг хийх ажээ. Харин ЭЕШ-д оролцогчид нэг цагийн өмнө шалгалтын байрандаа ирсэн байхыг Боловсролын үнэлгээний төв анхааруулж, дараах материалыг бүрдүүлж заавал авч ирэхийг санууллаа. 

1. Иргэний үнэмлэх болон түүнтэй адилтгах баримт бичиг

2. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ

3. Суудлын хуваарь / www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна/

4. Бүртгэлийн хуудас /www.eec.mn цахим хаягаар орж бүртгэлийн дугаар, нууц үгээ ашиглан шалгуулагчийн булангаас хэвлэж авна.

 

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.