Архангайн сурагч “Монголын нууц товчоо”-г монгол бичгээр буулгахын тулд өдөр бүр тасралтгүй 16 цаг бичжээ
Чихэнд чимэгтэй
2023-06-13
Архангай аймгийн Эрдэнэбулган сумын лаборатори I сургуулийн 11 дүгээр ангийн сурагч О.Баярчулуун "Монголын нууц товчоо"-г бүрэн эхээр нь монгол бичигт буулгажээ. Тэрбээр Гандантэгчэнлин хийдээс жил бүр уламжлал болгон зохион байгуулдаг монгол туургатны "Миний монгол бичиг-2023” олон улсын уралдаанд оролцохоор энэхүү бүтээлээ 21 хоногийн дотор хийж дуусгасан байна. Ингэхдээ өдөр бүр тасралтгүй 16 цаг бичжээ. Найман метр урт, 60*170 см хэмжээтэй нийт 13 ширхэг бэлдэц цаасны нэг хуудас тус бүрт "Нууц товчоо"-ны нэг бүлгийг багтаасан тэрбээр орон нутгийн "Тамир" телевизэд ярилцлага өгөхдөө “Энэ бүтээлийнхээ долоон бүлгийг сургуулийнхаа хананд тавьсан. "Миний монгол бичиг-2023” уралдаанд бэлдэхдээ багштайгаа "Бурхан багшийн сургааль бичих үү, эртний зохиолуудаас бичих үү?" гэж ярилцаж байгаад ийм шийдвэр гаргасан юм. Учир нь монгол хүний хамгийн том бүтээл, Чингис хааны тухай нууц товчоо байх ёстой юм байна гэж бодсон” гэжээ. О.Баярчулуун энэхүү бүтээлээрээ өнгөрсөн дөрөвдүгээр сарын 24-нд уралдаандаа тэргүүн байр эзэлсэн бөгөөд түүнд монгол бичгийн багш Ц.Цэрэнбалжид, Төгс баясгалант буян дэлгэрүүлэх хийдийн лам Батбаяр нар дэмжиж зөвлөгөө өгчээ.
Эх сурвалж: Архангай аймгийн “Тамир” телевиз
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (1)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.
-
гэрлийн өргөө
эхлээд МОНГОЛ ТОВЧОО ТҮҮХИЙН ТАЙЛАЛ гээд онгодуудынх нь судар уншаарай
2023-06-15
Хариулах (0) (0)ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.