Австралид нэг жилээр ажиллаж, амрах визний хүсэлтийг ирэх сарын 1-нээс авна
Чихэнд чимэгтэй
2023-06-13
Өнгөрсөн оны долдугаар сарын 1-нээс эхлэн манай улсын 18-30 насны залуучууд Австрали улсад нэг жилийн хугацаанд ажиллах, аялах мөн энэ үеэрээ дөрвөн сар хүртэлх хугацаагаар суралцах боломжтой болсон билээ. Харин энэ жил ажиллах, амрах ангиллын визний хүсэлтийг долдугаар сарын 1-нээс эхлэн хүлээн авахаар болжээ. Гадаад харилцааны яамны Консулын газраас мэдээлэхдээ виз мэдүүлэхийн өмнөх захидлыг яамнаас авсан байх шаардлагатай гэжээ. Иймд энэ сарын 19-ний өдрөөс эхлэн холбогдох материалыг бүрдүүлж, [email protected] цахим шуудангийн хаяг руу зөвхөн pdf өргөтгөлтэй файлаар илгээхийг санууллаа. Хариуг тус яамнаас ажлын өдрүүдэд 48-72 цагийн дотор бүртгүүлсэн цахим шуудангаар хүргүүлэх аж.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.