ОХУ-д болсон жүжгийн наадмын шилдгээр Дундговь аймгийн театрынхан шалгарав
Чихэнд чимэгтэй
2023-06-12
Дундговь аймгийн Төв Халхын дуулалт жүжгийн театрын жүжигчин Э.Уранжаргал ОХУ-ын Эрхүү хотын Залуучуудын театраас зохион байгуулсан “Байгаль нуурын сахиус” олон улсын хүүхдийн жүжгийн фестивалийн "Шилдэг эмэгтэй жүжигчин"-ээр шалгарлаа. Тус театрын жүжигчид “Солгой харандаа” хүүхдийн дуулалт жүжгээр наадамд оролцсон бөгөөд гол дүр Номуужинг жүжигчин Э.Уранжаргал бүтээжээ. Мөн тус жүжгийн найруулагч Б.Хишигзаяа "Шилдэг найруулагч"-аар шалгарч, театрын уран бүтээлчид "Шилдэг уран чадвартай театр" шагнал хүртсэн байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.