images

Архангай: Булган ууланд 10 янгир нутагшуулав

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-12


     Архангай аймгийн Булган ууланд өнгөрсөн долоо хоногт Богд уулнаас арван янгир шилжүүлэн нутагшуулжээ. Тус ажлыг 100 жилийн ойгоо угтаж 1999, 1993 оны төгсөгчид санаачлан ХААИС-тай хамтран БОАЖЯ-ны зөвшөөрлөөр ийнхүү эхлүүлсэн байна. Нийт хоёр эр, найман эм янгирыг нэг ишигний хамт Булган ууланд тавьжээ. Булган ууланд янгир нутагшуулах ажил ирэх дөрвөн жилд үргэлжлэх бөгөөд цус сэлбэх зорилгоор жил бүр арван янгир авчирч байхаар төлөвлөж уг төсөлд Архангайд төгсөгчдийн холбоо 55 сая төгрөг цуглуулсан байна. Мөн янгирын хүзүүнд байршил заагч зүүсэн бөгөөд орон нутгийн зүгээс хоёр байгаль хамгаалагч ажиллуулж хяналт тавих, хөөж үргээхээс сэргийлж Булган уул өөд гарах, зул өргөх ажлыг түр хориглох зэрэг арга хэмжээг авах аж.

 

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.