Элчин сайд Ричард Буанган болон Монголын бизнес эрхлэгчид АНУ-д айлчлав
Чихэнд чимэгтэй
2023-06-12
Монгол, АНУ-ын худалдаа, хөрөнгө оруулалтыг дэмжих зорилготой “Door-knock 2023” айлчлал зургадугаар сарын 7-9-нд Вашингтон хотод боллоо. Уг айлчлалыг Монгол дахь Америкийн худалдааны танхим (АмЧам) 2014 оноос хийж буй бөгөөд энэ удаагийнх долоо дахь нь болов. Ингээд АНУ-аас Монгол улсад суугаа Элчин сайд Ричард Буанган, Монгол дахь Америкийн худалдааны танхимын удирдлага, “Худалдаа хөгжлийн банк”, “Капитрон” банк, Монголын ипотекийн корпорац, “Сэрүүн” групп, “Алтай холдинг”, “Sendly ББСБ”, “Melville & Erdenedalai”, “Грандмед фарм”, “Ондо Холдинг” компани зэрэг 14 гишүүн байгууллагын удирдлагууд АНУ-д очжээ. Тэд АНУ-ын Конгрессийн гишүүн Дина Тайтус, Даррел Иса нарын ажлын албаны зөвлөхүүд, АНУ-ын Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Төрийн департамент, Худалдааны яам, Худалдааны танхим, Худалдааны төлөөлөгчийн газар, Хөгжлийн санхүүжилтийн газар, ЭКСИМ банк, "Азиа" группийн удирдлагуудтай уулзаж, хоёр орны худалдаа, бизнесийн харилцааг дэмжих зэрэг цаашдын хамтын ажиллагааны талаар ярилцсан байна.
ТӨСТЭЙ МЭДЭЭ
Сэтгэгдэл (0)
ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.