images

Ахмад шатарчдын улсын аварга шалгаруулах тэмцээн Завханд болно

Н.Ариунсайхан

Чихэнд чимэгтэй

2023-06-08


   Монгол улсын гавьяат дасгалжуулагч П.Жигжидсүрэнгийн нэрэмжит ахмад шатарчдын 18 дахь удаагийн улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 23-наас 25-ны өдрүүдэд Завхан аймгийн Улиастай хотод болно. Тус тэмцээн 50-аас дээш болон 65-аас дээш гэсэн насны ангиллаар болох ажээ. Өнгөрсөн жил энэхүү тэмцээнийг Дундговь аймагт Монгол улсын зургаан удаагийн аварга шатарчин Ж.Лхагваагийн нэрэмжит болгон зохион байгуулсан билээ. Энэ тэмцээнд нийслэлийн есөн дүүрэг, 12 аймгийн 101 шатарчин дөрвөн насны ангиллаар өрсөлдсөн юм.  

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.