images

Австрали, Хятадын гадаад худалдаа сэргэжээ

Б.Бадамзул

Анд нөхдийн мэдээ

2023-06-08


     Хятад-Австралийн гадаад худалдаа сэргэж өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад энэ оны эхний таван сарын байдлаар 19.4 хувиар нэмэгдэн 94.54 тэрбум долларт хүрлээ. Тухайлбал, Хятад улсын Австралиас авах импорт 21.3 хувиар, тус улс руу гаргасан экспорт 15.7 хувиар тус тус нэмэгдсэн байна. Үүнд хоёр талын албаны хүмүүсийн уулзалт, харилцаа, бизнес эрхлэгчдийн харилцан итгэлцэл нөлөөлж байна гэж үзжээ. Австралиас Хятадын авдаг гол бүтээгдэхүүн нь нүүрс, үхрийн мах бөгөөд одоогийн байдлаар 6.3 сая тонн нүүрс авсны ихэнх нь коксжих нүүрс аж. Мөн энэ жил тус улсаас 100-200 тэрбум тонн нүүрс худалдаж авна хэмээн тооцоолж байгаа нь 2020 оны нүүрсний импортын тавин хувьтай тэнцэх гэнэ.

ТӨСТЭЙ МЭДЭЭ

Сэтгэгдэл (0)

ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй.